Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Харин "давхар дээл"-тэй дөрвөн сайдыг хэвээр үлдээж, "дан дээл"-тэй дөрвөн сайдыг улирааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Яг одоо ТББХ жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж байна. Анхны хэлэлцүүлгийн дараа УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж өнөөдөртөө багтаан шинэ сайдуудыг томилохоор болов. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
ТББХ хуралдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн тул УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Ерөнхий сайд яг одоо шинээр томилох сайдуудаа танилцуулж байна. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д зөвхөн танилцуулах бөгөөд өмнөх шиг УИХ-аар батлахгүй.
ТББХ хуралдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн тул УИХ-ын чуулганаар уг асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй долоон асуудлаар санал хураалт явуулав. Үүний дараа хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв. Яг одоо тус байнгын хороо хуралдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 буюу 85.7 хувь нь дэмжлээ.
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулахаар тогтов.

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.