СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Боомт хариуцсан Үндэсний зөвлөл болон шууд эрхэлсэн сайд зайлшгүй чухал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Шинэ сэргэлтийн бодлого бол товчхондоо 47 төсөл. Төслийг амжилттай хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютийн нөөц ч нэмэгдэнэ.

Шулуухан хэлэхэд, монгол улсын эдийн засаг нүүрсний экспорт дээр тогтож байгаа. Боомттой холбоотой асуудал ч байгаа. Энэ жил Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулна. Ханги-Мандалын төмөр замыг аравдугаар сард ашиглалтад оруулна. Шивээхүрэнгийн төмөр замын ажил эхэлнэ.

Өнөөдөр бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой ажил ярьж байна. Энэ том асуудал ажлын хэсгээр явдаг байж ирсэн. Ажлын хэсэг гэдэг бол бараг нэг сайд 100 орчим ажлын хэсэг ахалж ажиллаж байгаа. Тийм учраас фокус алдах, ажлын ачаалал хэт их байх сөрөг талууд байдаг. Тэгэхээр энэ юм. Энэ бол экспортыг огцом өсгөх чухал ач холбогдолтой гэж ойлгож болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.