Ливи улсын нийслэл Триполид дэгдсэн улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох мөргөлдөөний улмаас 32 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. НҮБ-аас Ливи дэх хүчнүүдийг нэн даруй галаа зогсоохыг уриалсан байна.
Тус улсад 2011 онд НАТО-гийн дэмжлэгтэй бослого дэгдэж, олон жилийн турш төрийн эрх барьсан хурандаа Муаммар Каддафиг огцруулснаас хойш эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нөхцөл байдал харьцангуй тайван байсан юм.
Тэгвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Засгийн газрын зэвсэгт хүчин Фатхи Башагад үнэнч зүтгэдэг дайчдыг түлхэн гаргахыг оролдсоноор өнгөрөгч бямба гарагт аюулт мөргөлдөөн үүсжээ. Тус улсын зүүн хэсгийн, сөрөг хүчний Парламентын зүгээс Фатхи Башагаг Ерөнхий сайд гэж үздэг аж.
Мөргөлдөөний үеэр нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дэлбэрэлт болж, хүчтэй буудалцаан гарсныг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн хэд хэдэн эмнэлэг халдлагад өртсөн бөгөөд бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж Яаралтай тусламжийн албаныхан хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.