МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан.
Дээр нь Засгийн газрын өдөр тутмын ажлыг хурдан шуурхай болгох, тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ардчилсан намын гишүүдэд санал тавьсан гэдэг зүйл одоогоор албан ёсоор яригдаагүй.
Шинэ сайд нарыг томилохдоо ажилласан туршлага, тухайн салбарт тавигдаж байгаа зорилт түүнийг ханган биелүүлэх чадвар, ёс зүйг харгалзаж үзсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зөв