Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир хариуллаа.
- Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлын зөрүү төлбөрийг шинэ, хуучин хүүхэд харилцан адилгүй төлөх үү?
- Ачаалал өндөртэй байршлуудад байгаа хамран сургах тойргийн хүүхэд сургаж байгаа бүх цэцэрлэгт шинэ, хуучин гэж ялгахгүйгээр хувьсах зардал өгнө. Тэгэхээр хуучин, шинэ хүүхэд гэсэн ялгааг хувийн цэцэрлэгүүдэд гаргахгүй.
Мөн эцэг, эхчүүд одоо ч хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх хүсэлт өгч байна. Тухайн хувийн цэцэрлэг өөрсдийн менежментээ хийгээд, эцэг, эхчүүддээ тайлбарлаад зохицуулалт хийгээд явахад бид болно, болохгүй гэхгүй. Үнэхээр сайн менежмент хийчихсэн ажиллаж байгаа цэцэрлэгүүд дээр ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Дийлэнх хувийн цэцэрлэг төрийн дэмжлэг авч байгаа болохоор хамтарч ажиллана гэдгээ хэлж байгаа.
Системд хуваарилалт хийхдээ аль болох 40-өөс хэтрүүлэхгүй байх зарчим барьсан. Гэхдээ ачаалал ихтэй зарим хороодод төлөвлөсөн түрээсийн байр бүтээгүй зэрэг асуудлаас үүдэн есдүгээр сард ачаалал өндөр явж байгаад 10 дугаар сар гэхэд ачаалал буурах зохицуулалт хийж ажиллана.
- Нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Нэг айлын 4,952 хүүхэд бий. Дийлэнх нь нэг дор хуваарилагдсан. Цөөн тооны хүүхэд салж хуваарилагдсан. Үүнийг тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс дээр шийдвэрлэхээр тооцож байна.
- Түр оршин суугч айлын хүүхдүүдийн бүртгэлийг асуудлыг хэрхэх талаар нэмэлт тайлбар өгнө үү?
- 140 мянган суудлын боломжийг бий болгосныг өмнө хэлсэн. Дийлэнх хороо, байршлуудад харьцангуй суудал боломжтой газруудын хоёр дахь бүртгэл дээр түр оршин суугчаа шийдээд явна. Гол гарч байгаа хүндрэл болох хуурамч бүртгэлийг зайлшгүй хянах нөхцөл байдал үүсгэж байгаа учраас ачаалал өндөр байршлуудад хяналт тавихаас өөр аргагүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Utsand sms irsen tsetserleg dr geree hiih geheer bvrtgeltei hvvhdvvd dund hayg ner bhgvi bn yaj shiideh be