СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистанд үерийн улмаас мянга гаруй хүн амиа алдаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өнгөрөгч зургадугаар сарын дунд үеэс хойш их хэмжээний үерт нэрвэгдээд буй Пакистан улсад уг байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо мянга давсан гэж албаныхан мэдэгджээ.

Пакистаны Үндэсний гамшгийн удирдлагын газраас мэдээлснээр, энэ жил борооны улирал энгийн үеэс эрт эхэлснээс хойш 1,033 иргэн нас бараад байгаа аж. Урьд өмнө тохиож байгаагүй ноцтой борооны улирал нь тус улсын бүх мужид нөлөөлсөн бөгөөд бүхэл бүтэн тариалангийн талбай, тосгонууд урсан одож, бараг

Орон нутгийн цэргүүд болон аврах албаныхан үерийн усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт хүргэж, Засгийн газраас товлосон хоргодох байрууд олон мянган хүнийг хоол хүнсээр хангаж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн аврах ажиллагаагаар, Чарсадда хотоос 180 мянга, харин Ноушехра хотоос 150 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж эрх баригчид хэлжээ.

Пакистаны цаг уурын дээд албан тушаалтан, сенатч Шерри Рехман үүсээд буй нөхцөл байдлын талаар "Пакистанд сүүлийн арван жилийн хамгийн аюултай цаг уурын гамшгуудын нэг нүүрлээд байна. байна.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.