СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зөрчил гаргасан мод, модон материалын худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хангай”, “Цайз”, “Цолмонбадрах” захуудад худалдан борлуулагдаж буй модон материал нь хэмжээ, чанар стандартад нийцэж байгаа эсэхэд ШӨХТГ-аас ШУТИС-ын харьяа Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран удирдамжтай хяналт шалгалт хийжээ.  

Хяналт шалгалтын хүрээнд Ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс зүсмэл модон материалаас 99 ширхэгийг сонгон авч “Шилмүүст төрлийн зүсмэл модон материал Техникийн шаардлага MNS 0391:2010 стандарт”-д заасан хэмжээст харьцуулах байдлаар хэмжилт, зэрэглэлд хамруулсан байна. . Барилга байшин барихад 4 дүгээр зэрэглэлийн зүсмэл модон материал нь чанар стандартын шаардлага хангадаггүй учраас ихэвчлэн дүүргэлт зэрэгт ашигладаг байна.

Хяналт шалгалтаар зүсмэл модон материалын зузаан, өргөн, урт гэсэн 3 хэмжээ стандартын шаардлагад нийцээгүй, багцалсан /м/куб/ хэмжээсээр худалдаалахдаа стандартад заасан болон байвал зохих тоо, ширхэг дутуу, стандартад заасан хэмжээсээс зөрүүтэй байдлаар нэрлэсэн хэмжээс бий болгох замаар худалдаалж байсан.

Мөн мод, зүсмэл модон материалын үнэ болон хэмжих нэгж, хэмжилтийн талаарх үнэн зөв, бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Зөрчил гаргасан худалдаа эрхлэгчдэд холбогдох хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж, захын удирдлага болон нийт худалдаа эрхлэгчдэд улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлээ хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.