Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 68 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын 43 нь Улаанбаатар хотод, харин 25 нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ийнхүү, манай улсад бүртгэгдээд буй цар тахлын нийт халдварын тоо 978,749 болжээ.
Одоогийн байдлаар нийт 3,590 өвчтөн хяналтад байгаа бол сүүлийн 24 цагт 221 иргэн эдгэрсэн байна.
Орон нутагт батлагдсан 25 тохиолдол нь бүгд Өмнөговь аймагт бүртгэгджээ.