Говь-Алтай аймгийн 1-р 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд төгсөгчид хамтран “Төрөлх-Алтай” Төрийн Бус Байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус төрийн бус байгууллага Говь-Алтай аймгийн нийт иргэдэд зориулан боловсрол, нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлийн олон хөтөлбөр хэрэгжүүлж иржээ.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрүүл Алтай” эрүүл мэндийн өдөрлөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв дэх Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн байранд зохион байгуулжээ. Өдөрлөгт Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны 1527 иргэд хамрагдсан байна.
Иргэд бөөр, зүрх, чих, хамар хоолой, ЭХО оношилгоо, уушги, нүдний үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагджээ. Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү хотын нүдний нарийн мэргэжлийн эмч нар 1000 хүнийг нүдний нарийн үзлэгт хамруулж харааны шилийг үнэ төлбөргүй тохируулж өгчээ.
“Төрөлх Алтай” Төрийн Бус Байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш төрөлх нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуйн салбарт бодитой ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.