Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг Засгийн газраас эрчимтэй хэрэгжүүлж буй. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хаяг тодорхойгүй, түрээслэгчид олон, зарим байрууд нь ашиглалтад орсон мөртлөө оршин суугчдынхаа ордерийг бичиж өгөөгүй тохиолдол их гарсан. Ордероо аваагүй өрхийн хүүхдүүдийг бүртгэх гэхээр болдоггүй нэг ийм зовлон үүссэн.
Сая бид E-mongolia платформоор бүртгэл хийхэд "Бид нар энэ намар Улаанбаатар хотод шилжинэ, хүүхдээ цэцэрлэгт өгнө" гэж 2700 хүн хүсэлт өгөөд бүртгүүлчихсэн. Гэтэл хэзээ Улаанбаатарт ирэх юм, аль дүүрэгт амьдрах юм, аль хамран сургах тойрогт хамаарах юм гэдэг нь тодорхойгүй. Ийм асуудал давхар үүссэн.
Бид цэцэрлэгийн бүртгэлийг иргэддээ боломж олгох үүднээс 3 удаа хийнэ. Эхнийх нь 8 дугаар сарын 25-ных, залгуулаад 2, 3 дахь удаагийн бүртгэлийг явуулж, бүртгэсэн хүүхдүүдээ аль цэцэрлэгт хамрагдуулах вэ, нэг айлын 2 хүүхэд өөр өөр цэцэрлэгт явж байна уу, нэмэлт засвар хийгдэж байгаа байруудыг ашиглалтад оруулж, нэг ангид сурах ёстой хүүхдийн тоог стандарт хэмжээнд бариулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Эцэг эхчүүдэд мэдээлэл өгнө.
Хан-Уул дүүрэгт яагаад цэцэрлэгийн асуудал хүндэрсэн бэ гэхээр маш олон орон сууцны хорооллууд баригдсан. Баригдахдаа цэцэрлэгийн асуудлыг ер шийдээгүй. Хоёрдугаарт хамран сургах тойргийн хүүхдүүдийн бүртгэлийг зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгүүд дээр зарладаг байсан. Одоо бол хуучин аргачлалыг нь болиулаад тухайн тойрог дээрээ байгаа төрийн болон хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолж байж бүртгэлээ хийсэн.
Цэцэрлэггүй үлддэг байсан 36.000 хүүхдийн 34.000 орчим нь цэцэрлэгтэй болсон. Үлдэж хоцорсон 3000 орчим хүүхдүүдээ ирэх 10 дугаар сард багтааж цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгнө гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хамранд нь баас нялгадсан юм шиг яравгар эсвэл царайнаасаа тийм болж байна уу их зантай хүн байналээ дээ дуугарч ядсан хаха