Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.
Дорнод аймаг нь 84500 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 50000 орчим буюу 60-аад хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, төвлөрөл ихтэй. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шууд хандан үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 болж, эдгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаториор 87608, хэвтүүлэн эмчлэх 6359, түргэн тусламжийн дуудлагаар 3322, мэс заслын хагалгаа 1532, төрөх тойрны тусламж 681 тохиолдлыг тус тус үзүүлжээ.
Мөн Ангиографийн тусламж үйлчилгээгээр зүрхний титэм судсан дотуурх оношилгоо 22 иргэнд, зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар 1 тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийгээд байна. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж байна.
Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлт боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 10886 (49.3%), эмэгтэй 11190 (50.7%) эзэлж, 430 (1.9%) нь эрхтэн системийн эмгэгтэй байв. Мөн 18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 (15.6%) өвчлөл илэрчээ.
Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Gan Gas брэндийн Capo 20 загварын Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулж, ашиглалтад орсон. Тус бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 куб метр, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтайгаар ажиллана. Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.
БОЭТ Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд:
Аймгийн Засаг даргын санаачлагаар сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жил 3 үе шаттай зохион байгуулсан. Ийнхүү төсөлт уралдаанд амжилттай оролцсон Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэгт, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар боллоо.
2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнд:
Барилга нийт 11,037 тэрбум төгрөг
Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 1,0 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 223 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Үүнд:
Тоног төхөөрөмж нийт 2,4 тэрбум төгрөг
2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
2021-ээс 2022 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 19,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.