Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Тус аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Түргэн тусламжийн автомашин парк шинэчлэлд 924 сая төгрөг, Тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 3,0 тэрбум төгрөг нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Тус эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тул тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор 8 хүнд урологи, 10 хүнд цээжний хөндийн дурангийн мэс ажилбарыг хийгээд байна. Мөн цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулж сургаж байна.
Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлтэд боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 1277 хүн хамрагдсан байна.
Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулахаар угсралтын ажил хийгдэж байна.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 2022 оны 3-р сарын 9-ны өдрийн засгийн газрын тогтоолд үндэслэн 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10-30 хувиар нэмэгдүүлж, орон сууцуулах хөтөлбөрийн хүрээндээ сумдын эмч нарыг орон сууцаар хангаж эхэлсэн ба Баруун-Урт хотод нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон сууцны барилгын газрын асуудлуудыг шийдвэрлэсэн. Удахгүй аймаг болон нэгдсэн эмнэлгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга баригдана.
2021-2022 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдсэн бөгөөд 2021 онд улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнд:
Барилга нийт 2,1 тэрбум төгрөг
Их засвар нийт 35,0 сая төгрөг
Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 1,4 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 223 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Үүнд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.