БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дууслаа.
Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан-Уул дүүргийн хуваарь 90 хувьтай явж байна. Цахимаар бүртгүүлсэн 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болоод байна.
Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38 мянган хүүхдийн 35 мянга нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх аравдугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө.
Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авилга өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдсэн гэдгийг шууд хэлье ээ.
Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ- ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цэцэрлэгтэй Монголын үрс мянга мянга болох болтугай" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш их баяраллаа, зоригтой шийдэмгий алхам байлаа, одоо дор дороо ажлын хариуцлагаа сэтгэл гарган үнэнч шудрага хөдөлмөрлөх л үлдлээ. Багш сурган хүмүүжүүлэгч асрмжлан хамгаалах үүрэг бүхий хүмүүст ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Наадахь судалгаа чинь 1 айлын 2 хүүхдийг 2 өөр цэцэрлэгт хуваарьсан бхын. 1 р ангийн хүүхэдээ хүргэнэ тэгээр 3 өөр зүгт амжих болов уу? Маш хэцүү л бна даа
Сайн бна сайдаа ингэж л асуудлыг ард түмний төлөа төр маань ажиллам ёстой таны бид дахин сонгоно
21 оны 10нд төрсөн хүүхэд хэзээ бүртгэл хийлгэх вэ
21 оны 10нд төрсөн хүүхэд хэзээ бүртгэл хийлгэх вэ
Энэ өдрийн мэндийг хүргэе маш сайхан шийдвэр гаргасан шүү үүнээс гадна туслах багш нар нь багшдаа тусалдаг сайн хүмүүс байх хэрэгтэй байдаг зарим нь ажилаа олигтой хийхгүй тийм туслах багш маш олон байдаг шүү
Мундаг юмаа одоо энэ сургуулиа яах юм бэ? Энэ хувийн сургуульд жоохон төлбөрийн босго тавьж өгч болох уу?