СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Н.Нацагдорж: Төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төв, олон нийтийн төвүүдийг бий болгох хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь дэд төв, олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай байв. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж танилцуулав.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт төр, захиргааны байгууллага, их дээд сургууль, худалдаа үйлчилгээ зэрэг төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрджээ. Улаанбаатар хотын суурьшил бий болсон 35 мянган га талбай байна. Үүнээс 2 мянган га талбайд төвлөрөл бий болсон. Өөрөөр хэлбэл нийслэлийн 1,6 сая хүний нийгмийн болон бусад төрлийн бүх үйлчилгээ зөвхөн энэ бүсэд төвлөрсөн байна. Төвлөрлийн нягтрал 1 га талбайд 460 хүн байх ёстойгоос одоо дунджаар 780 хүн байна. Үүнийг сааруулах зорилгоор суурьшлын бүсэд дэд бүтцийг шилжүүлэх гурван дэд төв, долоон олон нийтийн төв  бий болгох хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитектор хэллээ.

.

Харин “Нисэх”, “Бичил”, “Хайлааст”, “Дарь-эх”, “Монел”, “Ургах наран”, “Тахилт” байршлуудад шинээр байгуулах олон нийтийн төв байгуулахаар тусгажээ.

Энэ асуудалтай холбогдуулан магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулж, НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.