СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна.

Тодруулбал, Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг наймдугаар сарын 27-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт хийх юм.

 

Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Иймд засвар шинэчлэлийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин болон тэгш байдал алдагдаж, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчилж, шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний зам тавихаар төлөвлөөд байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.