СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Зорилтот бүлгийн 250 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Зорилтот бүлгийн 250 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас өглөө. “Дэм дэмэндээ” аяныг жил бүр зохион байгуулж хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гардуулан өгдөг.

Энэ жил аянд Стронг ХХК, Таун ХХК АЙ ЭНД ЖИ ХХК, Хоёр говь ХХК болон Иргэн Л.Алтангэрэл нар нэгдлээ. Тэд 250 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас өгсөн юм.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Дэм дэмэндээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдэд туслах сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй аж ахуй нэгжийн тоо нэмэгдэж байгааг хэллээ.

Мөн Баянзүрх дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулж буй “Сэтгэлийн өглөг – 2” аяныг хорооноос дэмжиж 30 хүүхэд дүрэмт хувцас, хоёр хүүхдэд хичээлийн хэрэгсэл өглөө. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хүүхдүүдэд туслах болно гэдгийг 13-р хорооны засаг дарга Э.Доржбал хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.43

Ылблбллбдбдб Юыдбдбюб

Отглл
1 жилийн өмнө
66.181.161.43

Ойлйлытыоцтц

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.