СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Сургуулийн автобусны тоо энэ онд 25-аар нэмэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг. . Тиймээс 20 сургуульд дотоод засвар тохижилт хийж, хоёр ээлжээр хичээллүүлэхээр болжээ. Харин 14 сургуулийн 6930 хүүхдийг суралцуулахаар түрээсийн байр судалж, нэг сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар эрчимжүүлж байгаа юм.

Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил . Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.