СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин нийт цэргийнхээ тоог 10 хувиар нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зэвсэгт хүчинд 137 мянган цэргийн алба хаагчийг нэмэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Ерөнхийлөгчийн тамгын газраас нийтэлсэн зарлигт "ОХУ-ын Зэвсэгт хүчний тоог 2,039,758 болгох ёстой бөгөөд үүний дотор 1,150,628 цэргийн алба хаагч багтана" хэмээн заасан байна. аж. Гэхдээ үүний хүрээнд цэрэг татлагыг өргөжүүлэх, эсвэл сайн дурынхныг нэмэгдүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар Орос даяар өргөн хүрээний цэрэг татлага өрнөж, албаныхан их хэмжээний мөнгөн урамшуулал амлаж байгаа билээ. Бүртгэлийн ажилтнууд шорон, хорих ангиудад очиж, хоригдлуудад эрх чөлөө, мөнгө амлаж байгаа гэх мэдээлэл ч бий.

Их Британийн Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт сайн дурын батальон байгуулж байгаа нь шинэ армийн корпусын нэг хэсэг болох магадлалтай ч тэдний ихэнх нь Украинд сайн дураараа байлдах хүсэлгүй тул шаардлагатай цэргийн тоог хангахад хэцүү болох аж.

Оросын арми энэ оны хоёрдугаар сард Украинд цэргийн тусгай ажиллагаа хийж эхлэхдээ богино хугацааны, шийдэмгий кампанит ажил өрнүүлнэ гэж мэдэгдсэн ч Украины ширүүн эсэргүүцлийн улмаас төлөвлөж байсан амжилтдаа хүрч чадаагүй ба фронтын шугам нь сүүлийн хэдэн долоо хоногт бараг урагшлаагүй юм. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.