"Запорожье" атомын цахилгаан станцын орчимд ой хээрийн түймэр дэгдэж, аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар тус бүс нутгийн цэрэг-иргэний захиргааны үндсэн зөвлөлийн гишүүн Владимир Рогов мэдэгджээ.
Тэрээр "Запорожье АЦС-ын орчимд ой мод шатаж байна. Үүний улмаас өнөөдөр Энергодар, Мелитополь, Херсон хотууд хэдэн цагийн турш цахилгаангүй болсон. Энэ нь Запорожье АЦС-аас эрчим хүчний урсгал тасарсантай холбоотой" хэмээгээд, станцын ойролцоох хэсэгт утаа байгааг харуулсан хиймэл дагуулын зургийг нийтэлсэн байна.
Энергодар хотод байрладаг уг атомын цахилгаан станц нь Оросын цэргүүдийн мэдэлд орсон ч Украины цэргийн хүчнийхэн тус байгууламжийн нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгөөд байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.