Хуш модны болц гүйцээгүй түүхийн самар түүж хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан билээ.
Хэрэв сибир хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол дараах хариуцлагыг хүлээлгэх юм.
Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уул нь хамгаалах нь зөв л дөө Самар ямар хүмүүс түүдэг вэ ядарсан амьдралтай иргэд л түүдэг дээ Алтба бусад баялагыг ханаж цадахаа больсон баячууд л ухаж гол мөрөн бохиртуулж олборлож байгаа тэдэнд хэт хөнгөн шийтгэлтэй дээ
За энэ ч яаахав ойлголоо улсаа газараа зараад албан тушаалаа ашиглаад ашиггүй гэрээ хийгээд алт эрдэнэсээ ухуулаад улсаа өрөнд оруулаад Банк дампууруулаад байгаа хүмүүсийг яаж шийтгэх юм бэ
Уул нь зөв л дөө гэхдээ иргэд ядуугиин туйлд ороод бна шдээ байгалиинхаа хишигэээр хэдэн төг олж яаагаад болохгүй гэж газар шороогоо зарж ухаж тэрбумаар нь идэж бгаа нөхөдтэйгээ ингэж тэмцээц
Газрын хэвлийг ухаж усны нөөцөд нөлөөлж байгаа баячуудыг торгож хорьж чадахгүй ядарсан хүмүүс амьдрах гэж л самар түүж яваа ард иргэд ядуу өөр амьдрах аргагүй бол байгалын баялагаа түүхэд яадаг юм харин мод бутыг нь гэмтээхгүй байвал л болоо.тэгж л их зовоод байгаа бол зөвлөгөө өгөөд сануулж гаргах хэрэгтэйш
Түүж л байг яадагын та нарын толгойтой үснээс түүгээ юү юм л бол торгоно хорино гэж хуцдагаа боль 76малаа