СХД-ийн ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Ээлтэй -Ирээдүй” нөлөөллийн аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагуудын гадна, дотор орчин, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын хяналт, шалгалтыг хийж байна.
Хяналт, шалгалтыг Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, УБЦТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, 43 хорооны иргэдийн Нийтийн хурал гэсэн 9 байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм.
Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар 32 боловсролын байгууллагын гадна, дотор орчинд үзлэг, шалгалт хийлээ.
Цахилгааны хазайсан шон, тоглоомын талбайд байрлах саравчны дээвэр цөмөрсөн, газраас ил явсан цахилгаан дамжуулах утас, гэрэлтүүлгийн харанхуй гудамж, таггүй траншейн зэрэг 58 зөрчил дутагдлыг илрүүлж, аюулгүй болгох талаар заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
СХД-ийн 18-р Хорооны баруун хойно байдаг Онгой байдлын албан хаагч дарга нь юм уу нэг нүдний шилтэй нөхөр Мөнхбаяр гэсэг байхаа нэрийг андуурсан ч байж магдаггүй ямарч байсан Мөнх гэдэг нэртэй нөхөр байсан СӨХ-тэй хамтарч ажлаач гэхэд халгаадаггүй нөхөр байна лээ шүү.Асууж лавалвал 99237242.Тйм зүйл дээр бол өөрөөсөө холдуулдаг хүн байна лээ.
Ger horolloor shalgalt hiihgvi yumuu hajuu aildaa heleed nemer alga