СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-26

СХД-ийн 31-р хороонд 250 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад оржээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэн өгчээ. 

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Улмаар 306 дугаар цэцэрлэг болж, есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инжхами” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.