СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-26

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 26,36 дугаар хороонд ажиллалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 26,36 дугаар хороонд ажиллалаа. 26 дугаар хороо нь 5080 өрх, 19713 хүн амтай. Баянзүрх дүүргийн томоохон хороодын нэг юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль баригдах бөгөөд одоогоор шав тавигдаж бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам, холбогдох тохижилтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Тухайлбал Хүннүгийн гудамжны “Ээлтэй гудамж” төсөл, Оргил худалдааны төвийн баруун талын 300м явган хүний зам, үерийн ус зайлуулах шугамын бүтээн байгуулалт, хэд хэдэн байршилд авто замын ажил хийгдэж байна.

Энэ үеэр улс, нийслэлийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх үүрэг болголоо.

36 дугаар хороо нь шинээр байгуулагдсан хороодын нэг. 3413 өрх, 10810 хүн амтай. Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил гурван байршилд хийгдэж байгаа. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс хорооноос тодорхой ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Шинэ хичээлийн жилээс өмнө сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс хорооны хэсгийн ахлагч нар өдөр бүр шалгалт хийж ажиллаж байна.

Хороодын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмж, тохижилт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үүднээс Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хороодод ажиллаж байна. Энэ үеэр тохижилтын ажлыг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж гүйцэтгэхэд онцгой анхаарахаас гадна хүүхэд сургууль, цэцэрлэг рүү явах орчныг аюулгүй болгох зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.