Төлбөртэй авто зогсоолоор дамжин өнгөрөх болон хүн буулгаад хөдлөхөд 500 төгрөг авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс журамд өөрчлөлт оруулах тухай саналыг ШӨХТГ-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.
НИТХ-аас 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар журамдаа өөрчлөлт оруулж авто зогсоолын эхний 15 минутыг төлбөргүй болгосон байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.