СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Үндэсний цагдаагийн газрын дарга огцрохоо зарлажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Японы Үндэсний цагдаагийн газрын дарга Итару Накамура Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн аллагын хэрэгт хариуцлага хүлээж, огцрохоор шийдвэрлэснээ мэдэгджээ.

Ноён Накамура албан ёсны мэдэгдэлдээ "Аюулгүй байдлын шинэ төлөвлөгөөгөө баталгаажуулах явцад бид үүрэг хариуцлагаа шинээр эхлүүлэх шаардлагатай гэдгийг ойлгосон" хэмээн тайлбарлаад, огцрох болсноо зарласан байна.

Шинзо Абэ өнгөрөгч долдугаар сарын 8-нд улс төрийн кампанит ажлынхаа хүрээнд Нара хотод айлчлан, иргэдэд хандан үг хэлж байх үеэр 41 настай Тэцүя Яамагами гэгч түүнийг буудаж, амийг нь хороосон билээ. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад юм.

Халдлагын бичлэгийг нягталж үзсэн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн дүгнэснээр, байгаа оноогүй эхний сум болон хоёр дахь сумын хоорондох 2.5 секундийн хугацаанд бие хамгаалагчид ноён Абэг халхалж, эсвэл татаж холдуулан, улмаар амийг нь аврах боломжтой байсан аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.