СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-25

БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооны баг манай улсад ажиллаж, үнэлгээ хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын Үндэсний Сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр 2024-2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.

Хорооны урилгаар БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооноос томилогдсон төслийн үнэлгээний баг 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, нөхцөл байдлыг судалж, холбогдох талуудтай уулзаж, үнэлгээ хийж байна.

Тус төлөөллийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албан дарга Д.Баяндүүрэн нар хүлээн авч уулзан сонгогчийн боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөхцөл, боломжийг танилцуулж, санал солилцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.