Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өнөөдөр Н.Энхболд нарын 62 гишүүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн барьсан юм.
Ийнхүү Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг ТББХ-ны дарга Ж.Мөнхбат уншиж танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг эсэргүүцэж, индэрийн хажууд гарч ирэв. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг сахихыг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.