СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг албадан буулгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп (нүх) ухсан, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.

Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen hun
2 жилийн өмнө
202.126.88.137

Bitii shaaldaa hulgaichuudaa sdakuud uursduu avah gej bgaa bizdee jiriin irgwdiig huuj yvuulchaad

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.