НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээх гэж байгаа талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэв.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:
-Манай улсын 2.1 сая иргэн гар утаснаасаа и-баримтаа бүртгүүлдэг. Цаашид зөвхөн системд бүртгүүлсэн баримтаас л азтан шалгаруулна. Ингэснээр таны сугалаанд хожих магадлал өсөх юм.
Өнөөдрийг хүртэл орон нутгийн зах, худалдааны төвүүдэд и-баримт олголт хангалтгүй хэвээр байна. Байцаагчид баримт өгөөгүй иргэн, ААН-ийг торгох нь хангалтгүй байна. Боловсрол суваг телевизээр сугалааны тохирлыг шууд дамжуулдаг байв. Харин цаашид Номин, И-март зэрэг томоохон худалдааны төвүүдэд олон нийтийн хяналт дор явуулна. Хэдий чинээ олон баримт уншуулна, тэр хэрээр сугалаанд хожих магадлал өснө гэсэн үг.
Орхон, Дархан, Дорнод аймгийн иргэд өнгөрсөн хугацаанд хамгийн их баримт бүртгүүлсэн. И-баримт аппликешныг шинэчлэн, тохирол хэзээ болохыг мэдээлдэг болно. Тохирлыг шууд үзэх, таны баримтуудаас хэдэн тоо тохиролд таарсан зэргийг мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгохоор ажиллаж эхэлсэн.
Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал:
-2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд баримт авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан. Харин сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50% болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сэдэл суларсан. Тиймээс бодлогын хувьд баримт бүртгүүлэлт 50%-тай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн.
Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100% байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6% болж буурсан.
НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70%-д хүрч өссөн. Гэтэл сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан.
Тиймээс сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа.
Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг сайжирна гэж харж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу ярьчихваа. Иргэд Е-Баримтаа гар утаснаасаа бүрдүүлдэг нь буруу гэсэн үг үү??? Зөвхөн системд бүртгүүлсэн баримтнаас сугалаанд орох эрх олгоно гэж юу гэсэн үг вэ??? Гар утасаараа баримтаа бүртгүүлбэл системд орохгүй гэсэн үг үү?
Ашиг нь бураад ирэхээр худалаа иргэд рүү түлхэж далд эдийн засаг гэж ярихаа болиочээ. 1 хувиа 4 юму 5 хувь болгохл хэрэгтэй. Тэртээ тэргүй хангалттай их мөнгө нөт гэдгээр сул мөнгө орж ирж байгаашдээ.
Сугалаагаа шударгуу хийж чадах уу.нийтийн тэгш хүртэх ёстой мөнгийг .азтан гэж нэг нь авах нь утгагүй.бусад нь азгүйчүүд гэсэн үг болж.зүгээр л буцаан олголтын % ий нь жаахан ч гэсэн нэмчихмээр юм.иргэдийн дийлэнх олонхи нь азгүй монголчууд баймааргүй байна шүү.Төрийнхөөн
Худалдаа эрхлэж орлого олдог л бол баримт өгах нь зөв шүү.8 нэрийн дэлгүүрүүд одоо бүр баримт өгөхөа больсон байна шүү.Энэ чинь л татвараас зугтаж байна гэсэн үг.Эрхээ мэддэг бол үүргээ биелүүлэх нь зөв