СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-25

🔴LIVE: Ч.Отгочулуу: 2024 онд ялахын тулд сонгогчдыг хуурч болох ч эдийн засаг, зах зээлийн бодит хүчийг хуурч чадахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ардчилсан Намын удирдлагууд улс төрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Монгол улсад өчигдөр үндсэн хууль байхгүй болсныг баталсан “сайхан” үйл явдал боллоо. Сайхан гэдэг нь эрх баригчид үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэж, байгаагаа ил тод харуулсан гэсэн үг.

Мөн хууль дээдлэх зарчим булшлагдаж, харамсалтай зүйл боллоо.

УИХ бүлгийн дарга сонгохтой холбоотой хууль баталсан. Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгох байтал зургаан гишүүн сонголтоо хийсэн. Гэтэл үүнийг УИХ-ын индэр дээрээс Г.Занданшатар баталгаажуулж, уншсан. Энэ нь АН-ын гишүүд болон хууль дээдлэх зарчмаар тоглож байгаа нэг хэлбэр. УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнөөс өчигдөр нүүр улайлаа.

Та нарын үг, үйлдэл, зарчим яагаад зөрөөд байдаг юм бэ. Нэг л өдөр та нарын толгой дээр том хариуцлага бууна шүү гэв.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

-Засгийн газрын зүгээс ядуурал, инфляц, ажилгүйдэл буурч байна гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр огт үнэн биш.

Манай эдийн засаг агшсан хэвээр байна. Эхний хагас жилийн байдлаар ялимгүй өсөлт гарсан. Энэ нь төл мал олноор бойжиж байгаатай болон худалдаа өссөнтэй холбоотой. Худалдааны хувьд зарагдаж байгаа барааны тоо буурсан ч үнэ нь өссөн.

Мөн иргэдийн татвар төлөлт нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлт гээд байгаа энэ зүйл хөөс шүү.

Засгийн газар 2024 онд ялахын тулд сонгогчдыг хуурч болох ч эдийн засаг, зах зээлийн бодит хүчийг хуурч чадахгүй. Учир нь, түр зуурын өнөөдрийн хямрал ужиг болох нөхцөл бүрдчихлээ.

Бид шилжилтийн үеийн хүнд хэцүүг туулаад гарсан. Мах олддоггүй, картын бараатай байсан. Гэхдээ эрх чөлөөтэй. Харин одоогийн залуучууд эрх чөлөө ч үгүй байх нь. Хамгийн азтай нь Солонгост очиж шал угаана хэмээв. 

АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Засгийн газар хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаагийн тод жишээ нь, хоёр сайдаа томилж чадахгүй байсаар байгаад огцорчихлоо. Үүнийг шинэчлэлийн биш шившгийн Засгийн газар гэж нэрлэхээр боллоо. Учир нь, 62 гишүүнтэй, бүх албан тушаал дээр өөрийн намын төлөөллөө тавьсан боловч хоёр сайдаа томилж чадаагүй.

Мөн гэж хандаж хэлье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.1

Энэ нэг сүүмийсэн нойрмог гар чинь аль АН-н дарга нь юм бэ???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.