Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлж, өчигдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилж хаагдлаа. Нийт 111,595 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.
Өнөөдрөөс эхлэн E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг явуулах юм. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах шаардлагатай.
Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.