Он гарснаар улсын хэмжээнд голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 42 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 177 иргэний амь насыг аварч, 220 мал, 89 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болгосон байна.
Иймд баталгаагүй зам, гармаар зорчихгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.