Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг баталжээ.
Соёлын сайд Ч.Номин:
-Дэлхий нийтээр 2001 оноос шинжлэх ухаан, урлаг, соёл, технологийн салбаруудыг нийлүүлсэн бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цар тахлын үед эдийн засгийг солонгоруулж байгаа хамгийн чухал салбар бүтээлч үйлдвэрлэл байна.
Монгол Улсын соёлын салбарт 11 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 нь эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг.
Идэвхтэй ажиллаж байгаа ААН-үүд 33 мянган иргэнийг ажлын байраар хангаж байна. Ингэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг эзэлжээ.
Мөн судалгаанд тулгуурлан олон улсын зөвлөх үйлчилгээтэй хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх 12 үндсэн чиглэлийг тодорхойлсон байгаа. Үүнээс Монгол Улсын өрсөлдөх чадвар, нөөц бололцоо, өв соёлд тулгуурлан тэргүүлэх зургаан чиглэлийг тодорхойллоо. Тодруулбал,
Эдгээр тэргүүлэх чиглэлийг найман бодлогод тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөж, Засгийн газраар батлууллаа.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд үйл ажиллагаа, гүйцэтгэл дээрээ тулгуурлан нэмэлт санхүүжилт авах боломжтой хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.