ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг буруушаасан улстөрч Евгений Ройзманыг албаныхан саатуулсан ба түүнийг "Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр шалгаж байгаа" гэж "ТАСС" агентлаг мэдээлжээ.
Екатеринбург хотын дарга асан Ройзман нь Кремлийг шүүмжлэгч нэр бүхий улстөрчдийн нэг бөгөөд 2012 онд Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр хотын даргын албан тушаалд сонгогдсон сөрөг хүчний цөөн хэдэн эрхмийн нэг байсан юм.
Оросын эрх баригчид Украин дахь нөхцөл байдлыг "цэргийн тусгай ажиллагаа" гэж тодорхойлсон бөгөөд үүнийг дайн гэж нэрлэн, Оросын армийн үйлдлийг шүүмжилсэн хэд хэдэн идэвхтнийг баривчлан, шүүж байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дайн энхийн хэлэлцээрээр хурдан дуусаасай, дэлхийгээрээ амгалан амьдарцгаая