СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-08-24

Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Монгол Улсад буцаан авах шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлцэл хийх замаар барагдуулах гэсэн тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын дараагийн шийдвэр гарлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард 168 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх эхний шийдвэр гарсан бол энэ удаа Монголбанкны Худалдаа Хөгжлийн Банкнаас авах авлага буюу Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар шийдвэрлэв. Нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийхээр Засгийн газар баталлаа.

Ингэснээр Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өөрийн өмч болгох УИХ-ын тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо.

Мөн дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ. Өнөөдрийн үр дүнд хүрэхэд хууль, хяналтын байгууллага маш сайн хамтран ажиллалаа. Тэр дундаа АТГ богино хугацаанд хууль эрх зүйн боломжоор хангаж ажилласан гэдгийг хэлье гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.