СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-08-24

З.Мэндсайхан: 16 ААН-ийн 10 мянган тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газраас махны экспортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХАА-н сайд З.Мэндсайхан танилцууллаа.

ХХАА-н сайд З.Мэндсайхан:

-2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн. Энэ шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан.

Шалгалтаар махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах, долоон ААН-ийн 3,817 тонн адууны мах буюу нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ.

Засгийн газар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг бүрэн дэмжиж ажиллана. Экспортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн, стандартыг хангасан байх шаардлагыг тавина гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бэрх
2 жилийн өмнө
66.181.186.10

Хө хаха энэ Засгийн хийдэг ажил нь зүгээр явж байсан ажлыг хааж зогсоогоод тэрийгээ дахин явуулах болохоороо нэг их ажил хийлээ гэж зарлах юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.