Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтгэх шийдвэр гаргалаа.
Мөн Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг нэгтгэлээ.
Өөрөөр хэлбэл Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа нь давхацсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ажлууд үргэлжилж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.