Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөх болсон талаар мэдээллээ.
Монголын тариаланчдын үндэсний холбоо:
Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 380-400 мянган га талбайд буудай тариалах зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 330 мянган га талбайд хүнсний улаан буудай тариалагдсан. Буудай үйлдвэрлэл урьд жилүүдээс 50 орчим га талбай дутуу тариалсан байгаа. Учир нь цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Улмаар зардлаа нөхөж санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Банк зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа тул өндөр хүүтэй санхүүгийн байгууллагуудаас зээл авах болоод байна. Төрийн худалдан авалт тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болдог.
Ургацын комисс хуралдаж, энэ намар ХААДС-нд хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоосон. Үүнд,
Тус яамнаас тогтоосон дээрх үнийг бага үнэ гэж үзэж байгаа. Бидний тогтоосноор 1 тонн буудайн үнэ 1080000-1280000 хооронд гарч байна. Хэрвээ нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн алдагдалтай байх нөхцөл бүрдэж байна. Мөн хүнсний буудайг ангилдгийг болиулах талаар ажиллах болно. Олон ангилах нь бүтээгдэхүүнийг үнэ цэнгүй болгох, чанаргүй нэрийн доор хямд үнээр тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх суурь болж байна гэж үзэж байна.
Урьдчилсан байдлаар 380 орчим мянган тонн хүнсний буудайг зах зээлд борлуулах тооцоо гарсан. Тариаланчдын үндэсний холбоо гурилын үйлдвэрүүдэд борлуулах буудайн үнийг доод ханш нь 1200000 төгрөг байвал тариаланчид зардлаа нөхөж чадна гэж үзэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.