УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай үйлдэл нь хууль бус хэмээн үзэж Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Нэгдүгээрт, О.Цогтгэрэл хууль зүйн хувьд УИХ дахь АН-ын бүлгийн дарга болохгүй хоёр үндэслэл байна.
УИХ-ын чуулган завсарлахаас өмнө буюу наадмын өмнө эрх баригч намтай хуйвалдаж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсон. Үүнд бүлгийн даргыг нийт гишүүдийн олонхоор сонгоно гэж баталсан.
АН-ын нэг гишүүн оролцохгүй байхад бүлгийн даргыг сонгож чадахгүй нөхцөл үүсч байхад О.Цогтгэрэлийг сонголоо гэх санал хураалтад зургаан гишүүн л оролцсон. Тэгэхээр хууль зүйн хувьд О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох ямар ч үндэслэлгүй.
УИХ дахь ямар ч бүлгийн дарга огцрохгүй хуультай болчихлоо.
Хоёрдугаарт, АН-ын нэр барьсан зарим хүмүүс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохоор яриад явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт нэр хүнд нь унаж байгаа, улс орноо авч явж чадахгүй МАН-ын эрх баригчдын өмнө орж үхээд яах вэ дээ гэж хэлье.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэц хэзээ ч ийм гутамшигтай үйлдэл гаргаж байгаагүй. Энэ удаа Үндсэн хуулийн цэц МАН-ын Улс төрийн зөвлөлийн нэг хэлтэс шиг ажиллалаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уначих гээд байгаа учраас энэ шийдвэрийг гаргалаа гээд хэлчих л дээ, цэцийн гишүүд ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.