АНУ-ын Засгийн газар Украинд гурван тэрбум ам.долларын цэргийн тусламжийн шинэ багцыг олгохоор төлөвлөж байна. ОХУ анх түрэмгийлснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөд буй энэ үед Украины зүүн ба өмнөд хэсэгт ширүүн тулаан өрнөсөөр байгаа бөгөөд хоёр талын цэргүүд сүүлийн хэдэн долоо хоногийн турш урагшилж чадаагүй байгаа юм.
Иймээс Киев Вашингтоны тусламжийн ачаар зэвсэгт хүчиндээ илүү их зэвсэг, сум болон бусад хангамж авах боломжтой болсныг албаныхан онцолсон юм. Украины Тусгаар тогтнолын баярын өдөр өнөөдөр тохиож буйтай зэрэгцэн Москвагийн тал энгийн иргэдийн томоохон объектуудад цохилт өгч болзошгүйг АНУ-ын зүгээс анхааруулсан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Александр Дугины охин Дарья Дугинагийн амь насыг хөнөөсөн хэрэгт "өршөөл үзүүлэхгүй" гэж Кремлийн эрх баригчид анхааруулаад байгаа билээ. Өнгөрөгч бямба гарагт болсон энэхүү халдлагад ОХУ Украиныг буруутгасан ч Киев үүнийг эрс няцаасан юм.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гаднаас зэвсэг нийлүүлбэл дайн дуусахгүй , энхийн хэлэлцээр ч болохгүй байхаа,дэлхийгээрээ амгалан амьдрахсан,