СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-24

“Таван шар”-д дахин төлөвлөлтөөр 6 блок 990 айлын орон сууц барина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон.  Энэ хүрээнд нийт 6 блок 990 айлын  орон сууц барих төслийг хэрэгжүүлэх бөгөөд төлөөлөгч өнөөдөр төслийн гүйцэтгэгч талынхантай уулзан, зарим мэдээллийг авлаа. 

 

Эхний ээлжинд 2 багцын 165 айлын  орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Одоогийн байдлаар тухайн төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөлөө.

 

Төсөл хуваарь ёсоор  үргэлжилбэл эхний  2 барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд, ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чулуунцэцэг
1 жилийн өмнө
66.181.178.42

Хүүшээ схд ийн 19р хорооны ийм 3 байшин хэзээ төлөвлөлтөд орох вэ нурлаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.