СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-23

"Их Хуралдай" симпозиумыг Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар зохион байгуулж буй “Их Хуралдай” симпозиум наймдугаар сарын 23-ны өдөр 13:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болжээ.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо нар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

“Их Хуралдай” симпозиумын үеэр “Япон-Монголын хамтын ажиллагаа”,  “Парламентын гишүүд хоорондын харилцааны  өнгөрсөн ба ирээдүй”, “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх”, “Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн боломж”, “Иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв, идэвхижүүлэх арга замууд”, “Залуучуудын харилцан ойлголцлыг дэмжих” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.

Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар “Их хуралдай” симпозиумыг Монгол Улсад гурав дахь удаагаa зохион байгуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.