СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-23

Он гарснаар нийт 81 удаагийн усны осол гарч, 80 хүн амь насаа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Он гарснаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж, 80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байжээ.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

- ,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.