СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-23

Л.Энх-Амгалан: МСҮТ-ийн бүртгэл дээр байхгүй хүүхдүүдийн нэрээр төрөөс 2,3 тэрбум залилж байсныг тогтоосон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авдаг байжээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох болсон. Улмаар хуримтлалыг олгохоор цахимд шилжүүлтэл тоо зөрж, 2,3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарж ирсэн. МСҮТ-ийн бүртгэл дээр байхгүй хүүхдүүдийн нэрээр төрөөс мөнгө авч байсан залилан гарч ирсэн гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.128

Алаад өгөөч

Иргэн
1 жилийн өмнө
202.126.88.171

Сайдын ажлын амжилтад баяр хүргэе.

Иргэн
1 жилийн өмнө
103.229.120.116

Арьсыг нь хуул муу хүүрнүүдийг

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.47

Монголчууд минь ямар бузар юм бэ юм бол идэхийг боддог дэлхийд монгол хүн шиг шуналтай хүнэстэн хаан ч байхгүй одоо нэгнээ барьж идэхнээ юмний үнийг мухлагийн худалдагчаас эхлээд нэмэж тэнэг төрийнхөн чадахгүй толгой боловсрол н хүрэхгүй яая дээ ганцхан тэмцэх л хэрэгтэй цус гарч байж атиг эдгэнэ

Зочин
1 жилийн өмнө
175.201.66.7

Хатиг ч бүр буглаа болсон байх....

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.2

Төлүүлж улс хохиролгүй болго, арай дэндүү заваан, өлөн юм аа.

Иргэн
1 жилийн өмнө
139.5.217.61

Амьд хүүхэд бүү хэл нас барсан хүний нэр дээр мөнгө луйвардаж байсан байхаа. Үнэхээр жигшмээр луйварчид. Эздийг нь олж хариуцлагыг нь үүрүүлээд хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
122.201.21.133

Хулгайлдаггүй хүн ол гэвэл оддох нь уу?

Зочин
1 жилийн өмнө
202.21.109.55

Төр өөрийнхөө гаргаж байгаа төсөв мөнгөнд хатуу шалгуур тавьж хяналт шалгалт явуудаагүйгээс болж байна.Залилан хийсэн хүмүүсийг шоронд хийж төлбөрийг төлүүлэх хэрэгтэй.Сар бүр 200000 төг ний тэтгэлэг авдаг хүүхдүүдийг дахин шалга

Зочин
1 жилийн өмнө
103.212.118.28

Буцааж авах хэрэгтэй үнэндээ бодовсролын системд өөрчлөлт оруул дээд доодгүй хуулийн цоорхойг их ашиглаж байна Барилгын коллежийн сургуулийг шалгах хэрэгтэй байна багш нэртэй хүнэнцэрүүд хүүхдүүдийн дүнг маш муу үнэлгээтэй төгсгөж байна мэргэжлийн хичээлүүд нь сайн мөртлөө 10 жилийн монгол хэл биеийн тамирийн хичээл дээр унагаж гаргаж байна гомдолтой энэ сургууль авилгалд идэгдсэн

Батнаа
1 жилийн өмнө
202.9.40.114

Энэ яг үнэн шүү баахан хүний регистр нэр аваад л алга болдог .Дараа нь төрөөс баахан мөнгө авдаг энэ мэт зүйлийг зогсоох хэрэгтэй шүү !!!!

Иргэн
1 жилийн өмнө
202.55.188.34

Халамж байгаа цагт, монгол улс хэзээ ч хөгжихгүй. Одоо бүх юм халамж, ажил хийх хүн олдохоо больлоо. Тэр байтугай эрүүл мэндийн систем хүртэл халамж, бүх юм үнэгүй. Хүний эрүүл мэнд ч халамжаас болж бүр дордож байна. Өөрт нь хариуцлага байхгүй, өвдвөл эмч эмнэлгийн буруу. Ийм л нийгэмд байна. Шудрага юм алга. Уул нь шударгаар хөдөлмөрөө үнэлүүлбэл бүгд ажилтай, амьдралтай, орлоготой. Эдийн засаг тэлж, улс дороо л хөгжинө.

Монгол иргэн
1 жилийн өмнө
59.153.86.80

Монголчууд арай ч ийм байгаагүй 1.Ардчилалыг буруу хөгжүүлсэнээс 2.дээр гарсан болгон идэх уухыг урьтал болгосон 3 монголчууд зөвхөн амиа боддог болсон 4 шунал ихтэй

М.Мөнхцэцэг
1 жилийн өмнө
211.36.145.50

Манай сайд хамгийн шилдэг нь

Иргэн
1 жилийн өмнө
202.126.89.106

Шалгаад эзнийг нь олоод дахиж төрийн албанд орохооргүй болгооч.Шалгалаа л гэдэг яадаг ч үгүй биз дээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.63

Зөндөө олон жилийн завхрал байх.Хариуцлага тооцож цэвэрлэх хэрэгтэй.Боловсролын яаманд очихгүй гэж татгалзаж байна учир нь үүндээ л байгаа.Зөвхөн тооны зөрүүгээр илэрч гарсан нь тэр, зөндөө байгаа доо

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.65

Сайн хариуцлага тооцоод ажиллаас нь хал.

Иргэг
1 жилийн өмнө
202.126.88.236

Улсыг хохиролгүй болгоё, оролцсон бүх хүмүүсийг нийтэд ил болгож авсан арга хэмжээг нийтэд мэдээлье.

Иргэн
1 жилийн өмнө
64.119.24.121

Хэн энэ луйврыг хийснийг тогтоох хэрэгтэй дээ!

Чимбаа
1 жилийн өмнө
64.119.23.84

Төрийн албан идэвхтэй,@ухаалаг сэтгэж бүтээлчээр ажиллахгүй зүгээр урсгалаар явж байна. Мэргэжилтэн нар нь яг юу хариуцаж байгаа ажлын байрны ажил нь тодорхойгүй хариуцсан ажлаа яг тоймлож гаргаагүй болохоор зүгээр урсгалаар ажил хийгдэж байна. Орон тоогоо зөвхөн дарга үзэмжээр тогтоодог .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.