АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, Ерөнхийлөгч Жо Байдены Эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэснээ мэдэгджээ.
Сүүлийн 38 жилийн турш Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлын албыг хашсан тэрээр ирэх арванхоёрдугаар сард Засгийн газрын бүх албан тушаалаа орхиж, карьерынхаа "дараагийн шатыг эхлүүлнэ" гэж тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Байден энэ талаарх албан ёсны мэдэгдэлдээ "Түүний ачаар АНУ илүү хүчтэй, илүү уян хатан, илүү эрүүл болсон" гэж онцлоод, доктор Фаучид талархал илэрхийлжээ.
Энтони Фаучи 1984 онд ДОХ-ын тархалт ид өрнөж байх үеэр Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар томилогдсон бөгөөд тэр цагаас хойш долоон Ерөнхийлөгчийн дор ажилласан юм. Гэхдээ цар тахал дэгдсэнээс хойш тэрээр коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний нүүр царай, АНУ-ын хамгийн алдартай эмч болсон билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.