Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүргийн 2 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй Барилгын-7 буюу 7-1, 7-2, 7-3, 7-6, 7-7 дугаар байрны төсөл дээр очиж, ажиллажээ.
Хэд хэдэн багц тендер зарлаж, аж ахуйн нэгжүүд шалгараад байгааг энэ үеэр тус дүүргийн удирдлагууд хэлсэн байна.
Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгаан хангамж болон инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн өргөтгөл хийх ажил тулгамдаад буйг мөн тодотгосон юм. Түүнээс гадна байраа чөлөөлсөн айлуудын түрээсийн зардал зэрэг хугацаа хойшлох тусам бий болох санхүүжилтийн асуудлыг даамжруулахгүйн тулд дэд бүтцийн хөрөнгийг 2023 оны төсөвт батлуулна гэдгийг төлөөлөгчид онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.