СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-08-23

Төв аймгийн Шарын аманд цанын бааз байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй бөгөөд цанын баазын газрын гэрчилгээ гарчээ.

Ийнхүү Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өнөөдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв. Тус арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцсон байна. 

Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой болохыг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од хэлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.