СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-23

Улсын аварга О.Хангай ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол улсын аварга О.Хангай нь “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн нэрэмжит шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэж байсан.

Улсын баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг жил бүр, уламжлал болгон гардуулдаг “ТОЁОТА брэнд нь энэ жилийн түрүү бөх О.Хангай аваргын нэрийн өмнөөс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8 м.кв талбайг тохижуулж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи болон ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Т.Болормаа, ЭМТҮЧАБА-ны дарга, Хүний гавьяат эмч А.Оюунчимэг, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал нар оролцлоо.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд үйлчилдэг байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
1 жилийн өмнө
103.229.120.78

estoi hunleg saihan huu ym aa.idej uuhiin don tussan ih hurliin gishuud said nar ene huugees icheesei.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.