АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрчдийн нийтлэг хэв шинжийг халж, Америкийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьснаараа алдартай. Энэ онд болсон олон улсын арга хэмжээн дээр хэд хэдэн онцлох үг хэлсэн нь аль хэдийн трэнд болоод амжсан. Та үүнийг бяцхан Трампын зул сарын сурталчилгаанаас харж болно.
“Эйр Шинэ Зеланд” нислэгийн компани зул сарын сурталчилгаагаа хийжээ. Сурталчилгаанд Трампын дүрд жаал хүү тоглож, хөгжилтэй дүр зураг илэрхийлсэн байна. Америкийн зөрүүд төрийн тэргүүний бэлгэ тэмдэг улаан малгай, улаан зангиатай жаал Санта Клаусын дүрсгүй хүүхдүүдийн жагсаалтад оржээ.
Гурван минут орчим үргэлжлэх сурталчилгаанд бяцхан Трамп “Би үргэлж дүрсгүйтээд байдаггүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Яг үнэндээ би миний мэдэх хамгийн сайхан хүн” хэмээн ярьжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга уулзалт дээр Трамп өөрийнхөө ажлын хэсгийг “улс орны түүхэн дэх хамгийн шилдэг үүрэг гүйцэтгэсэн ажлын алба” гэж хэлсний дараа танхимд цугласан төлөөлөгчид инээлдэж байсан. Төлөөлөгчдийг инээсний дараа Трампын хэлсэн “Та бүгдийг ийм хариу үзүүлнэ гэж санасангүй. Гэхдээ зүгээрээ” гэдэг үгийг сурталчилгаанд тоглосон жаал хүү хэлсэн байна.
Сурталчилгааны төгсгөлд Сантагийн “дүрсгүй” жагсаалтанд багтсан хүүхдүүд Америкийн тусламжгүй “сайн” хүүхдүүдийн жагсаалтад багтсаныг харуулжээ.
Эх сурвалж: www.thehill.com