СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-08-22

Улаанбаатарт коктейлийн шуурга эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Дэлхийн томоохон хотуудад зохиогддог "COCKTAIL WEEK" албан ёсоор Монголд нээлтээ хийж байна. Энэхүү арга хэмжээгээр Улаанбаатарын шилдэг 16 коктейль баар, бартендерүүд, артистууд оролцож, долоо хоногийн турш Улаанбаатар хот нэгэн зэрэг коктейлиор амьсгалж, соёлын шинэ хөдөлгөөнийг эхлүүлнэ.

Арга хэмжээ наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр баар онцлогдож, тухайн газрууддаа тусгай энтертаймент хөтөлбөртэй эвентүүд болж, хүн бүхнийг халуун дулаан байлгах юм.

UBCW -д хэрхэн оролцох вэ?

1. Тус таксанд онцолж байгаа хоёр баарнаас спонсорын нэрэмжит коктейль үнэгүй авах, "Ub Cab Car"-аар үйлчлүүлэх эрх багтана.
2. Долоо хоногийн "WEEK" таксыг худалдан авч нэгдэж болно. Тус таксанд онцолж байгаа 15 баарнаас спонсорын нэрэмжит коктейль үнэгүй авах, паспорт, мерч, газрын зураг, "UB Cab Car"-аар үйлчлүүлэх зэрэг эрх дагалдана.

Таныг долоо хоногийн турш коктейлиор дайлах газрууд:

1. Naadam at Shangri-La
2. Lantern Restaurant
3. VESPER
4. Blue Gin
5. Brussels Belgian Beer Cafe, Shangri-La Mall
6. ROC Drink Bar
7. Amigo Drink House
8. Asuru Lounge
9. Mojito cocktail house
10. Fat Cat Jazz Club Ulaanbaatar
11. Grazie Ulaanbaatar
12. Pi Atmosphere - 𝛑
13. Bacco
14. Vault
15. LA.restaurant
16. Wall Street Restaurant

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.